Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд санал тоолох машин гацжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-10-19 12:52:09

Сүхбаатар  аймагт сумын ИТх-ын сонгууль амжилттай үргэлжилж байна. Аймгийн хэмжээнд нийт саналаа өгөх иргэдийн 12723 нь саналаа өгч, ирц 12 цагийн байдлаар 32,69 увьд хүрээд байна.

Аймгийн ИТХ-ын дахин сонгууль сумын ИТХ-ын сонгуультай давхар явагдаж буй гэдэг утгаараа Дарьганга суманд хамгийн өндөр буюу 57 хувьтай байгаа бол Мөнххаан суманд хамгийн бага буюу 23 хувьтай санал хураах ажил үргэлжилж байна.

12 цагийн байдлаар сумдын санал хураалтын ирцийг танилцуулбал Наран 38, Сүхбаатар 36, Түмэнцогт 26, Онгон 33, Түвшинширээ 25, Баруун-Урт 25, Уулбаян 43, Халзан 42, Эрдэнэцагаан 41, Баяндэлгэр 37, Асгат 31 хувьтай байна.

Гар ажиллагаатай байсан гурван хэсгийн хорооны машин болон принтерийг СЕХ-ны зааврын дагуу шуурхай арга хэмжээ авч, хэвийн байдалд нь оруулаад байна. Харин Түмэнцогт суманд санал тоолох машин гацсан учир аймгийн сонгуулийн хорооны мэдээлэл технологийн баг нөөц санал тоолох машиныг хүргэхээр явжээ.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ