СЭЛЭНГЭ: Ойрын өдрүүдэд цас орж шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-11-23 01:18:34

Сүхбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар энэ сарын 23-наас 24-нд шилжих шөнө цас орж шуурна.

 

11-р сарын 23-ны 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ихэнх сумдын нутгаар цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө -10-15 градус, өдөртөө +0-5 градус хүйтэн байна.

 

Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө -11-13, өдөртөө -3-5 градус хүйтэн байна.

 

11 дүгээр сарын 24-28-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 24-нд ихэнх сумын нутгаар, 26, 27-нд зарим сумын нутгаар цас орно.

 

Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 4-9 метр байна. Агаарын температур  шөнөдөө -15-20 градус, өдөртөө -5-10 градус хүйтэн байна.

 

Холбоотой мэдээ