Волейболын “Бүх оддын тоглолт”-д оролцох тамирчдын нэр тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Монголын волейболын холбооны үндэсний дээд лигийн хоёрдугаар тойргийн тоглолт өнгөрсөн ням гарагт эхэлсэн билээ.
Тэгвэл волейболын спорт сонирхогчдын хүсэн хүлээдэг “Бүх оддын тоглолт” ирэх сарын 1-ний ням гарагт “Степп арена”-д болно. Энэхүү эвентэд оролцох шилдэг волейболчдыг үзэгчдийн санал асуулгаар тодруулсан бөгөөд хамгийн олон санал авсан тамирчдыг хоёр багт хуваан, албан ёсоор нэрийг нь зарлалаа. Үзэгчдээс олон санал авсан ч зарим тамирчин залуучууддаа боломж олгох үүднээс “Бүх оддын тоглолт”-оос татгалзсан байна.
Энэ үеэр мөн үзэгчдээс санал асуулгаас бүрдсэн “Холимог оддын тоглолт”-ыг зохион байгуулна. Уг тоглолтод улсын аварга О.Хангай, жүжигчин М.Баярбат, О.Тэмүүжин, мисс З.Номинзул, жүжигчин Г.Отгонтуяа, сагсан бөмбөгийн тамирчин Б.Мөнхболд, дугуйгаар аялагч Б.Очирваань тэргүүтэй урлаг, соёл, спорт, загварын 18 олны танил эрхэм оролцох юм.