Бөхийн өргөөнд ирэх сард зургаан барилдаан болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбооноос 12 дугаар сард зохион байгуулах барилдааны хуваариа гаргажээ.
Ирэх сард улс, аймгийн цолтнууд оролцсон гурав, энтертайнмент нэг, сумын цолтнуудын нэг, аймаг, цэргийн цолтнуудын нэг барилдаан зохион байгуулна. Намрын нээлтээс хойш аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдааныг анх удаа зохион байгуулахаар төлөвлөсөн нь энэ. Хуваарийг танилцуулъя.
Арванхоёрдугаар сарын 7-нд: Ардчиллын төлөөх намууд
нэгдсэний 24 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128
бөхийн барилдаан,
Арванхоёрдугаар сарын 10-нд: Ардчилсан хувьсгалын 35
жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн
барилдаан,
Арванхоёрдугаар сарын 14-нд: Сумын цолтон болон залуу
бөхчүүдийн ээлжит барилдаан,
Арванхоёрдугаар сарын 15-нд: “Хийморь төсөл”-ийн хүрээнд зохион байгуулж
буй Дэлхийн хүчтэнүүд үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо VS Чөлөөтийн багийн
үндэсний бөхийн халз барилдаан 25 жил” багийн барилдаан,
Арванхоёрдугаар сарын 21-нд: “Азтай залуус 12 сар”
аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
Арванхоёрдугаар сарын 29-нд: Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулсан “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх өндөр чансаатай 128 бөхийн барилдаан тус тус болно.
Улсын цолтнуудын барилдаан 13:00, аймаг, цэргийн болон сумын
цолтнуудын барилдаан 11:00 цагаас эхэлнэ.