Нүүрсний экспорт 74.2 сая тонн болж, 23.9 хувиар өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-12-02 17:23:24

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Гаалийн ерөнхий газар (ГЕГ)-ын мэдээллээр энэ оны 12 дугаар сарын 1-ний өдөр манай улс 18.2 мянган тонн чулуун нүүрс экспортолсон байна. Оны эхнээс экспортолсон нүүрсний хэмжээ 74,250.2 мянган тонн хүрч, үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 23.9 хувиар өсжээ.

Манай улс энэ онд нийт 78 сая нүүрс экспортлохоор төлөвлөж буй. Ирэх оны хувьд нүүрсний экспортыг 83 сая тоннд хүргэхээр төлөвлөж байгаа юм. 


Холбоотой мэдээ