Говь, талын нутгаар салхи секундэд 14-16 метр хүрч ширүүснэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ /. Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл багавтар үүлтэй. Говийн бүс нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн
зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь,
талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Ихэнх нутгаар өнөөдөр
хүйтний эрч бага зэрэг суларна.