СҮХБААТАР: Агтана хүрээтийн шилдэг бүтээлүүд...
ФОТО МЭДЭЭБаруун-Урт, 2024 оны арванхоёрдугаар сарын
3 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн сард болсон "Агтана хүрээт-2024" хүлэгч эрсийн наадмын олон улсын гэрэл зургийн
уралдаанд ирсэн шилдэг бүтээлүүдийг танилцууллаа.
“Нэг хором” сэдвийн хүрээнд ирүүлсэн гэрэл зургууд нь наадмын онцлог,
үйл явцыг харуулахын зэрэгцээ гэрэл зурагчны
торгон мэдрэмж, ур чадварыг илтгэсэн дахин давтагдашгүй гэдгээрээ онцлог. Улмаар шилдэг 17 бүтээлээс гэрэл зурагчин Н.Ууганболдын бүтээл тэргүүн байрыг эзэлжээ. Түүний хувьд тус уралдаанд тав дахь жилдээ оролцож буй бөгөөд хоёр жил дараалан гэрэл зургийн уралдаанд түрүүлжээ.