ДАРХАН-УУЛ: Үсчин, гоо сайханчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд 180 гаруй тамирчин оролцож байна

ФОТО МЭДЭЭ
174@montsame.mn
2024-12-03 18:30:24

Дархан, 2024 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Улсын аварга шалгаруулах үсчин, гоо сайхан, хумс, дизайн урлалын 26 дугаар их наадмыг Дархан хотод 44 жилийн дараа зохион байгуулж байна.


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг дунд үйлдвэрийн газар, Дархан-Уул аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дэмжлэгтэйгээр болж буй уг тэмцээнд  Улаанбаатар хот, 15 аймгийн 180 гаруй тамирчин 23 төрлөөр өрсөлдөж байна.




Монголын үсчин гоо сайханчдын холбоо 1998 оноос хойш улсын аварга шалгаруулах мэргэжлийн тэмцээнийг уламжлал болгон хоёр жилд 1 удаа 20-23 төрлөөр зохион байгуулж, нийт 12000 гаруй үсчин, гоо сайханчид оролцжээ.




Мөн 2024 оны 10 дугаар сард Камбож улсад зохиосон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 18 медаль, цомын эзэд болжээ. Улсын аваргын тэмцээнд Дархан-Уул аймгаас 20 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна.