Гэр хорооллыг орон сууцжуулахаар 1620 иргэний газрын нөхөн олговрыг шийджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. “Сэлбэ” дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжиж буй Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд газар чөлөөлж байна.
Төслийн
хүрээнд 158 га талбайд 12 мянган айлын орон сууцыг барих бөгөөд одоогоор 1620 иргэний газрыг чөлөөлж, нөхөн
олговрыг шийджээ.
Нийслэлийн
Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Мөнхбаяр, “Өнгөрсөн гуравдугаар сарын
18-наас эхлэн иргэдээс
“Сэлбэ” дэд төвийн төслийг дэмжиж байгаа эсэх талаар санал асуулга авсан. Санал асуулгад оролцсон иргэдийн
96.5 хувь нь дэмжсэн учир
нөхөн олговор олгон, газрыг нь
чөлөөлөхөөр болсон. Одоогоор 1633 иргэнтэй гэрээ байгуулснаас 1620-ийнх нь нөхөн олговрын хөрөнгийг шийдсэн. Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны
нутаг дэвсгэрт “Сэлбэ” дэд төвийн эхний ээлжийн тендер зарлаж, зарим талбайд
цэвэрлэгээ үйлчилгээг хийн, зарим
хэсгийг буулгаж байна” гэлээ.
“Сэлбэ” дэд төвийн газар чөлөөлөлтийн нэг онцлог нь иргэд байшингийн суурь, нурж,
элэгдсэн барилга байгууламж зэргээ буулгахгүй орхисон ч болно. Газраа чөлөөлүүлсэн айлуудын хашаа, гэр,
байшингийн суурь, үлдээсэн хог хаягдлыг цэвэрлэх ажлыг мэргэжлийн байгууллагаар
хийлгэж байгааг НЗДТГ-ын ХМОНХХ
мэдээлэв.