Клубүүдийн ДАШТ-ний хэсгийн шатны сугалаа явагдлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТМОСКВА, 2024 оны арванхоёрдугаар сарын 6 /РИА Новости/. Ирэх онд болох клубүүдийн ДАШТ-ний хэсгийн шатанд “Манчестер Сити”, Турины “Ювентус” багууд G хэсэгт тоглохоор учраа таарчээ.
ДАШТ-ний хэсгийн
шатны сугалаа пүрэв гарагт Майами хотод явагдаж, хэсгүүдийн бүрэлдэхүүн дараах
байдлаар тодорлоо:
- A хэсэг: "Палмейрас" (Сан-Паулу, Бразил), "Порту"
(Порту, Португал), "Аль-Ахли" (Каир, Египет), "Интер
Майами" (Майами, АНУ);
- B хэсэг: "Пари Сен-Жермен" (Парис, Франц), "Атлетико" (Мадрид, Испани),
"Ботафого" (Рио-де-Жанейро, Бразил), "Сиэтл Саундерс"
(Сиэтл, АНУ);
- C хэсэг: "Бавариа" (Мюнхен,
Герман), "Окленд Сити" (Окленд, Шинэ Зеланд), "Бока Хуниорс" (Буэнос-Айрес, Аргентин),
"Бенфика" (Лиссабон, Португал);
- D хэсэг: "Фламенго" (Рио-де-Жанейро, Бразил),
"Эсперанс" (Тунис, Тунис), "Челси" (Лондон, Англи),
"Леон" (Леон, Мексик);
- E хэсэг: "Ривер Плейт" (Буэнос-Айрес, Аргентин), "Урава Ред
Даймондс" (Сайтама, Япон), "Монтеррей" (Монтеррей, Мексик),
"Интер" (Милан, Итали);
- F хэсэг: "Флуминенсе" (Рио-де-Жанейро, Бразил), "Боруссиа" (Дортмунд, Герман), "Ульсан" (Ульсан, Өмнөд Солонгос), "Мамелоди Сандаунз" (Претори, ӨАБНУ);
- G хэсэг: "Манчестер Сити" (Манчестер, Англи), "Видад"
(Касабланка, Марокко), "Аль-Айн" (Аль-Айн, АНЭУ), "Ювентус" (Турин, Итали);
- H хэсэг:
"Реал" (Мадрид, Испани), "Аль-Хиляль" (Эр-Рияд, Саудын Араб), "Пачука" (Пачука-де-Сото, Мексик),
"Зальцбург" (Зальцбург, Австри).
Шинэчилсэн дүрмээр явагдах клубүүдийн ДАШТ 2025 оны зургаадугаар сарын 15-наас долоодугаар сарын 13 хүртэл АНУ-д болно.