ХӨВСГӨЛ: Мал тооллогод 1000 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн, 2024 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт мал, тэжээвэр амьтдын 2024 оны жилийн эцсийн тооллого хоёр дахь өдрөө үргэлжилж, тооллогод 1000 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна.
Энэ жилийн хувьд малыг нэг бүрчлэн нүдээр харж тоолж байна. Өнөөдрийн байдлаар цаг уурын нөхцөл байдлаас үүссэн ямар нэг хүндрэл гараагүй, мал тооллого хэвийн үргэлжилж байна гэдгийг аймгийн Статистикийн хэлтсийн дарга Б.Базардамбуу хэллээ.
Хөвсгөл аймаг өнгөрсөн онд мал тооллогын урьдчилсан дүнгээр 5660189 толгой
мал тоолуулж, улсдаа тэргүүлсэн боловч нийт малын тоо өмнөх оноос 593906
толгойгоор буюу 9,5 хувиар буурсан байна.