Үндэсний дээд лигийн аварга баг Зүүн Азийн лигт өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Азийн сагсан бөмбөгийн хамгийн хүчтэй лигийн аварга багуудыг нэгтгэсэн Зүүн Азийн лигт манай улсын дээд лигийн аварга өрсөлдөх боломжтой болжээ.
Тодруулбал, Хятадын Макаод болсон уулзалтад Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргал оролцох үеэрээ 2024-2025 оны Үндэсний дээд лигийн аварга багаа Зүүн Азийн лигт оролцуулах хүсэлтээ албан ёсоор илэрхийлэхэд нааштай хариу өгчээ. Ингэснээр МСБХ-ны Үндэсний дээд лигийн аварга баг олон улсын түвшинд оролцох боломжтой болж буй юм.
Дашрамд сонирхуулахад,
Зүүн Азийн лиг Японы В, Солонгосын БНСУ-ын KBL, Тайванийн P, Филиппиний PBA лигийн аварга багууд оролцдог ажээ.