ӨВӨРХАНГАЙ: Цэцэрлэг, бага ангийнхныг шинэ жил тэмдэглэхийг хориглолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ![](/files/675a64767e7e2.jpeg)
Арвайхээр, 2024
оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Томуу,
томуу төст өвчлөл ихэссэнтэй
холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар
зарим шийдвэрийг гаргалаа.
Тодруулбал, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн хүүхдүүдийн дунд шинэ жилийн үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоод байна. Мөн 5 хүртэлх насны хүүхэдтэй ажилтан, албан хаагчийг долоо хоногийн ажлын нэг өдөр зайнаас ажиллах зөвшөөрөл олголоо.
Өнгөрсөн долоо хоногт аймгийн хэмжээнд амбулаторийн үзлэгээр томуу, томуу төст өвчлөл 1135 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Уг өвчлөлийн 83.2 хувийг 15 хүртэлх насныхан, үүнээс 58.7 хувийг 5 хүртэлх насныхан эзэлж байгаа юм.
Амны
хаалт зүүж томуу, томуу
төст өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Иймд аймгийн ЭМГ-аас Арвайхээр
сумын боловсролын байгууллагуудад амны хаалт тарааж, багш, эцэг эх, сурагчдад
зөвлөгөө өглөө.