ХОВД: Булган суманд бог малын мялзан өвчин бүртгэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Булган суманд бог малын мялзан өвчин гарчээ.
Уг өвчний тохиолдол энэ сарын 14-нд оношлогдсон ба тус сумын Баян судал багийн хоёр өрхийн мал халдвар авсан тул хорио цээрийн дэглэм тогтоож, хяналтад авлаа.
Мөн мэргэжлийн байгууллагууд халдвар тархахаас урьдчилан сэргийлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.
Улаанбаатар хотоос вакцин авч байгаа ба өнөөдрөөс эхлэн ойролцоох гурван сумын малыг дархлаажуулна. Өөрөөр хэлбэл, Булган, Алтай, Үенч сумын 650 мянга орчим малыг вакцинжуулахаар төлөвлөсөн гэж Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Д.Батцэнгэл хэллээ.