СҮХБААТАР: Папиллома вирусний эсрэг дархлаажуулалт 32 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-12-19 10:29:21

Баруун-Урт, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Хүний папиллома вирусний эсрэг дархлаажуулалтад 11 настай охид, хөвгүүдийг хамруулж байгаа. Сүхбаатар аймгийн хэмжээнд энэ насны 1333 хүүхэд байгаа бөгөөд одоогоор хамрагдалт 32 хувьтай үргэлжилж байна.


Олон нийт мэдээллийн ойлголтын зөрүүгээс болж вакцинд хүүхдүүдээ хамруулах идэвх сул байна. Тиймээс мэргэжилтнүүд айлууд болон албан байгууллагуудад нөлөөлөл, сургалтыг шат дараатай зохион байгуулж эхэлсэн. Мөн сумдад хоёр ажлын хэсэг ажиллахаар болжээ.


Папиллома вирусээс урьдчилэн сэргийлэх вакциныг жилд нэг удаа хийдэг байна. 

Холбоотой мэдээ