Холимог тулаанаар хүч үзэхийг М.Лопест санал болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-12-23 12:43:09

МАГАС, 2024  оны арванхоёрдугаар сарын 23 /ТАСС/. Сонгомол бөхийн Олимпын таван удаагийн аварга Михаин Лопес холимог тулааны /MMA/ дүрмээр болдог тулаанд оролцох боломжтой гэж National Fighting League (NFL) дэх эх сурвалж ярьсан байна.


“Холимог тулааны дүрмээр тулаан хийхийг Лопест бид санал болгож байна. Түүнтэй өрсөлдөх хүн бэлэн байгаа, энэ хүн бол Туркийн бөх, Олимпын наадмын медальт Рыза Каяалп. Тулааны талаар ирэх онд хэлэлцэнэ” гэдгийг эх сурвалж дурдлаа.

Михаин Лопес Ингушетэд болох тэмцээнд зочноор уригдаж, мастер-класс түвшний бэлтгэл сургуулилтад оролцох ёстой байсан боловч нислэгээс хоцорсон байна.


М.Лопес үүнийхээ төлөө Орос, Ингушетийн бөхийн хөгжөөн дэмжигчдээс уучлал гуйж “нислэгийн өдөр Кубын парламентад шагнал гардуулах ёслол болсон бөгөөд үүнд би заавал оролцох ёстой байлаа. Ойрын үед танай сайхан оронд зочлох боломж олдоно гэдэгт найдаж байна” гэжээ. 


М.Лопес Олимпод таван удаа түрүүлснээс гадна ДАШТ-ний мөнгөн медалийг гурван удаа хүртэж, ПанАмерикийн тоглолтод таван удаа аваргалж байсан юм.

 

Холбоотой мэдээ