БАЯН-ӨЛГИЙ: Зудын хариу арга хэмжээний төлөвлөгөөнд тодотгол хийх чиглэл өгөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙӨлгий, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан судалгаагаар тус аймгийн нутаг дэвсгэр бүхэлдээ цастай байна.
Сүүлийн өдрүүдэд аймгийн
хэмжээнд цас ихээр орж, цаг агаар эрс хүйтэрч мал аж ахуйн өвөлжилтийн нөхцөл
байдал хүндрэх төлөвтэй байна.
Иймээс аймгийн Онцгой байдлын
газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газраас сумдын Засаг дарга,
Тамгын газрын дарга нартай өнөөдөр цахим
хурал хийв.
Цахим хурлаар сумдын Шуурхай
штабын үйл ажиллагааг эрчимжүүлэх, сумын гамшгаас хамгаалах төлөвлөгөө, зудын
хариу арга хэмжээний төлөвлөгөөнд тодотгол хийх, эрүүл мэндийн тусламж
үйлчилгээний бэлэн байдлыг хангах, өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг нэмэгдүүлэн
бүрдүүлэх, эмзэг бүлгийн иргэдийн судалгаа мэдээллийг нарийвчлан гаргах, хариу
арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх чиглэл өглөө.