СЭЛЭНГЭ: Сүхбаатар сум хүүхдэд ээлтэй хот болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-12-24 09:54:57

Сүхбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ИТХ-ын Нийгмийн бодлогын хороо, Сүхбаатар сумын ЗДТГ, Дэлхийн зөн Сэлэнгэ ОНХХ, Иргэний нийгмийн байгууллагууд хамтран “Хүүхдэд ээлтэй Сүхбаатар хот” өглөөний уулзалт, сургалтыг зохион байгуулсан байна.

 

Даваа гаргийн 7.00 цагт болсон энэхүү үйл ажиллагаанд Сүхбаатар сумын удирдлагууд, сургуулийн нийгмийн ажилтнууд, зөвлөх багш нарын төлөөлөл, багийн Засаг дарга, нийгмийн ажилтнууд оролцжээ.

 

“Хүүхдэд ээлтэй хот болцгооё” уриан дор болсон уг уулзалт, сургалтын хүрээнд сургууль, багуудад одоогийн хийж буй онцлох, үр дүнд хүрсэн ажлуудын талаар товч ярилцаж, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдарч, суралцах орчин бүрдүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаар хэлэлцсэн байна.

 

Үйл ажиллагааны гол зорилго нь тулгамдаж буй асуудлуудыг сонсож, шийдэлд хүрэхэд чиглэжээ.

 

Сүхбаатар сумын тухайд зам, гэрэлтүүлэг, камержуулалтын ажлуудыг 2024 онд түлхүү хийж хэрэгжүүлсэн байна.

Холбоотой мэдээ