СЭЛЭНГЭ: Нийт иргэний 47.24 хувь нь газраа өмчилж авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2024 оны арванхоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Бүсчилсэн хөгжил,
дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн бодлогын хороо хуралдаж байна.
Сэлэнгэ аймгийн ИТХ-ын ээлжит III хуралдаан маргааш болно.
Тус хуралдаанаар хэлэлцэх “Иргэнд 2025 онд өмчлүүлэх газрын зориулалт,
байршил хэмжээг батлах тухай” болон “Ногоон хөгжлийн бодлого-2030” бодлогын
баримт бичгийн төслийг аймгийн ИТХ-ын Бүсчилсэн хөгжил, дэд бүтэц, үйлдвэрлэл,
хөдөө аж ахуйн бодлогын хороо хэлэлцэж, уг асуудлуудад
холбогдох санал дүгнэлтээ гаргахаар ажиллаж байна.
2023-2024 оны 12-р сарын 12-ны
өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн 100 гаруй мянган иргэний 47.24 хувь газар
өмчлөн авчээ.
Тодруулбал, 51620 иргэнд
9656.05 га газар өмчлүүлсэн бол гэр бүлийн хэрэгцээнд зориулж 51539 иргэнд
9636.88 га, аж ахуйн зориулалтаар 38 иргэнд 12.47 га газрыг олгосон байна.