ДОРНОД: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш 1.6 сая мод тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-12-26 16:15:22

Чойбалсан, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш Дорнод аймгийн хэмжээнд нийт 1.6 сая мод тарьсан гэж БОГ-аас мэдээлэв. Тухайлбал, 2022 онд 599 мянга, 2023 онд 552 мянган мод тарьжээ.


Аймгийн хэмжээнд Монголын банкны холбоо, “Болдтөмөр Ерөө гол” ХХК, “Степ гоулд” ХХК зэрэг долоон байгууллага 61 сая мод тарихаар гэрээлсэн байна. Тодруулбал, Гол мөрний урсац бүрэлдэх эх, татам, булаг шанд орчмыг ойжуулж, цэвдэг, усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэхээр 13 сая гаруй мод, авто зам, төмөр замын дагуу тэжээлийн таримал бүхий хамгаалалтын ойн зурвас байгуулахын тулд 2.9 сая мод, цөлжилт, элсний нүүдлийг сааруулахад 1.5 сая мод, төв суурин газарт 2.9 сая мод, ойн хомсдол, доройтлыг бууруулахад 40 гаруй сая мод тарихаар төлөвлөж байгаа юм.  


Халх гол, Баян-Уул суманд сум дундын ойн ангийг байгуулан ажиллаж байна. 

Холбоотой мэдээ