ТӨВ: “Машинтай кино үдэш” Мөнх-Алдарын талбайд болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВЗуунмод, 2024 оны арванхоёрдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод хотын Мөнх-Алдарын талбайд 2024 оны 12 дугаар сарын 30-ны 19:00 цагт “Машинтай кино үдэш” болно.
"Мөнгөн үдэш-2024" шинэ жилийн баярын хүрээнд энэхүү кино үдшийг анх удаа зохион байгуулж байгаа юм. Тус өдөрлөгөөр “Гэрэл” Монгол уран сайхны киног үзэх бөгөөд иргэд оролцохдоо машинаа шинэ жилийн холбогдолтой чимэглэж ирэх болзолтой юм.
Зохион байгуулагчдын зүгээс хэлэхдээ, “Энэхүү үйл ажиллагаа
нь шинэ жилийн баярын уур амьсгалыг иргэдэд мэдрүүлэхээс гадна, ханиад томуу
ихтэй байгаа энэ цаг үед олон нийтийн газарт очихгүйгээр, гэр бүлтэйгээ цагийг
өнгөрүүлэх боломж бүрдэнэ” гэв.