СЭЛЭНГЭ: “Анхны долоо”-гийн цээж баримлаар сан хөмрөгөө баяжуулжээ

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2025-01-02 11:59:02

Сүхбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Шинэ оны босгон дээр Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейн хамт олон 2024 оны ажлаараа улсын хэмжээнд дэд байрт шалгарч, мөнгөн шагналын эзэд болсон байна.

 

Энэ талаар тус музейн эрдэм шинжилгээний ажилтан Д.Наранчимэг, “Манай музейн хамт олон Монгол Улсын хэмжээнд 42 музейгээс 6 музейг шагнахад дэд байрт шалгарч, 1 сая төгрөгөөр шагнуулсан.

Бид 2024 онд тохиосон Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд уран барималч Б.Батнасангийн бүтээсэн “Анхны долоо”-гийн 1м өндөртэй полигон цутгуурын цээж баримлаар сан хөмрөгөө баяжуулсан.

Энэхүү баяжилтыг аймгийн ЗДТГ-аас бидэнд хийж өгсөнд маш их баяртай байна. Цаашид манай музей сан хөмрөгийн баяжилтаа урам өргөжүүлэхээр ажиллаж байна. Бид 2022, 2023 онд аймгийн шилдэг хамт олноор шалгарч байсан” хэмээв.


Түүхэнд анхны долоо гэгддэг эдгээр хүмүүс нь 1921 оны Ардын хувьсгалын анхны долоо буюу Догсомын Бодоо, Солийн Данзан, Дамдины Сүхбаатар, Дамбын Чагдаржав, Дансранбилэгийн Догсом, Хорлоогийн Чойбалсан, Дарьзавын Лосол нар юм.

 

Тэд 1919 онд байгуулагдсан Консулын ба Зүүн хүрээний нууц бүлгэмүүдийн гишүүд байсан бөгөөд 1920 оны 7-р сард (Зөвлөлт Орос Улс) руу тусламж хүсэхээр ээлж дараалан явцгааж байсан байна.

 

Мөн Ардын хувьсгал ялсны дараа Ардын засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллацгаасан байдаг.

 

Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нараас бусад нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн байна.

 

Ардын Намын анхны дарга Солийн Данзан (1883-1924)

 

МУ-ын анхны Ерөнхий сайд Догсомын Бодоо (1885-1922)

 

АТЗГ-ын анхны дарга Дамбын Чагдаржав (1880-1922)

 

Цэргийн лам, Сангийн яамны сайд Дарьзавын Лосол (1885-1940)


Ардын Намын анхны дарга Солийн Данзан (1883-1924)

 

Монгол Улсын анхны Ерөнхий сайд Догсомын Бодоо (1885-1922)

 

АТЗГ-ын анхны дарга Дамбын Чагдаржав (1880–1922)

 

Цэргийн лам, Сангийн яамны сайд Дарьзавын Лосол (1885-1940)

 

УБ хотын АДТГ Захиргааны дарга Дансранбилэгийн Догсом (1884-1941)

 

Монгол цэргийн суут жанжин Дамдины Сүхбаатар (1893-1923)

 

Монгол Улсын хошой баатар, Маршал Хорлоогийн Чойбалсан (1895-1952)