СЭЛЭНГЭ: 17 сумын Засаг дарга нар бүгд үүрэгт ажилдаа орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны нэгдүгээр
сарын 6 /МОНЦАМЭ/.
Сэлэнгэ аймгийн 17 сумын Засаг даргыг томилж,
үүрэгт ажилдаа орлоо.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга
Н.Лхагвадорж Сант сумын Засаг даргаар С.Шижирбаатарыг сүүлд батламжиллаа.
Аймгийн дарга энэхүү
томилгоогоо Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын
тухай хууль, Авлигын эсрэг хууль,
Нийтийн албанд
нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс
урьдчилан сэргийлэх тухай хууль, Засгийн газрын 128 дугаар тогтоол, сумын
ИТХ-ын тогтоолыг тус тус үндэслэн батламжилсан
байна.
Сант сумын Засаг
дарга С.Шижирбаатар нь 2 дахь
удаагаа улиран томилогдож байгаа гэдгээрээ онцлогтой.
Тус
сум нь хойд талаараа Сэлэнгэ аймгийн Хушаат сум, зүүн урд талаараа Орхон, баруун талаараа
Баруунбүрэн сумтай хиллэдэг. 138,7 мянган
га нутаг дэвсгэртэй Монгол
Улсын
нутгийн умард
хэсгийн баруун өмнөд талд Орхон Хараагийн сав газарт оршдог.
Сант сум нь Улаанбаатар
хотоос 289 км, аймгийн төвөөс 186 км, Дархан-Уул аймгаас
97 км зайд байрладаг. Ивэн, Хушаат 2 багийн нийт 751 өрхөд 2281 хүн амьдарч
байна.
Энэ нутгаас хөдөлмөрийн
баатар Ж.Баасан,
М.Эрхэмбаяр гэсэн
хоёр баатар төрсөн бөгөөд Монгол Улсын мал аж ахуй, газар тариалангийн
үйлдвэрлэл, усалгаатай газар
тариалангийн үйлдвэрлэлийн ууган, анхдагч, домогт Гоожнанаагийн
нутаг гэдгээрээ онцлогтой нутаг юм.