Боксын насанд хүрэгчдийн УАШТ эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол улсын гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд эхэллээ.
1956 оноос эхлэлтэй уг тэмцээнд 36 байгууллагын 170 гаруй тамирчин оролцож байна. Энэхүү тэмцээнийг Дэлхийн боксын холбооноос баталсан шинэ жингийн ангиллаар зохион байгуулж буйгаараа онцлогтой бөгөөд эрэгтэй 10, эмэгтэй долоон жинд аваргууд тодрох юм.
Улмаар УАШТ-д түрүүлсэн тамирчдаар шигшээ багийг бүрдүүлж, 2025 онд зохион байгуулах ААШТ, ДАШТ болон олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болох ажээ. Тэмцээний аваргууд энэ сарын 18-нд тодорно.
Холбоотой мэдээ

ИБУИНХУ-тай бүхий л салбарт харилцан ашигтай хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ
17 цаг

ТАЗ-ийн гишүүнээр томилогдсон Ц.Амартөгс, Л.Золзаяа Б.Төгсцэнгэл нар үүрэгт ажлаа хүлээн авав
17 цаг