ӨМНӨГОВЬ: Орон нутагт дутагдалтай мэргэжлээр оюутнуудыг тэтгэлэгт хамруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад, 2025 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн 22 оюутны сургалтын төлбөрийг орон нутгийн өмчит "Тавантолгой" компани 100 хувь хариуцан төлөхөөр шийдвэрлэжээ.
Тодруулбал, орон нутагт мэргэжлийн
боловсон хүчнийг бэлтгэх, хотын төвлөрлийг сааруулах зорилгоор Өмнөговь аймаг "Нутгийн
хишиг" хөтөлбөрийн хүрээнд "Эзэмшсэн мэргэжлээрээ эх нутагтаа
ажиллая" дэд хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм.
Тус хөтөлбөрийн хүрээнд орон нутагт дутагдалтай мэргэжлээр суралцаж буй 6 салбарын 64 оюутныг тэтгэлэгт хөтөлбөрт сонгон шалгаруулж хамруулсан байна.
Орон нутгийн өмчит Тавантолгой компанийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд Өмнөговь аймгийн ЗДТГ-тай ийнхүү хамтран "Эзэмшсэн мэргэжлээрээ эх нутагтаа ажиллацгаая" оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж энэ жил 22 оюутан шалгаруулж 100 хувийн тэтгэлэгт хамрууллаа.
Хөтөлбөрт орон нутагт эрэлт хэрэгцээтэй багш, инженер, эмч, эмзүйч зэрэг мэргэжлээр 3 болон түүнээс дээш курст амжилттай суралцаж буй оюутнуудыг сонгон шалгаруулсан юм.
Тэтгэлэгт шалгарсан оюутнуудыг уурхайд
урьж үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцуулах үйл ажиллагааг зохион
байгуулжээ.