Импортын тоглоомууд шалгалтаар сайн үнэлгээ авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-10-22 03:16:19

Баян-Өлгий аймийн Мэргэжлийн хяналтын байгууллага нь хүүхдийн импортын тоглоомын чанар аюулгүй байдалд хяналт шинжилгээ хийлээ.

Хүүхдийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчаас Монгол Улсад худалдаалагдаж буй хүүхдийн тоглоомонд стандартад заасан найман төрлийн хүнд металл, формальдегидын үлдэгдэлийг тодорхойлуулж , Монгол Улсын “ Тоглоомын аюулгүй, 3-р хэсэг, Зарим элементийн шилжилт MNS ISO 8124-3:2011” стандарттай харьцуулсан эрүүл ахуйн үнэлгээ өгөв. Хяналтанд хамрагдсан сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын хүүхдүүдийн тоглоомын нэр төрөл нь бүгд МХЕГ- ын нэгдсэн лабораторийн шинжилгээний бичиг, баталгаажилттай байна. Цэцэрлэгүүдэд аймгийн хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн тоглоомын нэр төрөл болох найман төрлийн тоглоомыг Аймгийн МХГ-ын нэгдсэн лабораторид шинжилгээнд хамруулж будгийн тогтворжилтыг үзэхэд шинжилгээнд хамрагдсан бүх тоглоомын будгийн тогтворжилт нь сайн гарсан байна. Шинжилгээт хяналт шалгалтанд нийтдээ СӨБ–ын 12 байгууллагыг хамруулсан байна.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ