СЭЛЭНГЭ: Он гарсаар аймгийн хэмжээнд 14 удаагийн объектын гал түймэр гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-01-21 11:50:59

Сүхбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн долоо хоногт Сэлэнгэ аймгийн хэмжээнд /2025.01.13-19/ гал түймрийн 5 дуудлага бүртгэгдсэн байна.

 

Эдгээр дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж, нийт 93.46 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.

 

Дээрх 5 дуудлагыг өмнөх 7 хоногтой харьцуулахад дуудлагын тоо 2-оор нэмэгдсэн байна.

 

Гал түймрийн нийт дуудлагад алба хаагчид 2 цаг 54 минут, 13.2 тн ус, 295.99 л шатахууныг тус тус зарцуулж, 32 алба хаагч, 10 авто машинтай үүрэг гүйцэтгэжээ.

 

2025 он гарсаар аймгийн хэмжээнд 14 удаагийн объектын гал түймэр гарчээ. Эдгээрээс аж ахуйн нэгж байгууллага 2, иргэний 6 тохиолдол байна.

 

Гал түймрийн гаралтыг урд оны нэгдүгээр сартай харьцуулахад 65 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 

Холбоотой мэдээ