СЭЛЭНГЭ: З.Сансар усанд осолдсон иргэдэд тусламж үзүүлэхийн зэрэгцээ химичээр ажилладаг
ФОТО МЭДЭЭСүхбаатар, 2025 оны нэгдүгээр
сарын 22 /МОНЦАМЭ/.
“Би анх 22 настайдаа Онцгой байдлын албанд аврагч,
гал сөнөөгчөөр ажлын гараагаа эхэлсэн. Ингээд Эрэн хайх, аврах ангид аврагчаар
ажиллахдаа хүний амь, улс, иргэдийн хөрөнгийг авран хамгаалах ажилд бүхий л
сэтгэл зүрхээ зориулан ажиллана хэмээн тангараг өргөн орж байсан минь саяхан
мэт боловч хэдийнэ 20 жил өнгөрсөн байна” хэмээн ярих залууг Зундуй овогтой Сансар
гэдэг.
Мөн тэрбээр, “Миний ажил эрэн
хайх, аврах ангийн аврагч гэдэг утгаараа зөвхөн Сэлэнгэ аймагт гарсан аюулт
үзэгдэл, ослын дуудлагаар ажилладаггүй л дээ. Бид улс оронд тохиолдсон бүхий л
гамшиг осолд бэлэн байдалд байж, онцгой тохиолдолд тухайн голомтод үүрэг
гүйцэтгэн ажиллладгаараа онцлогтой, бас бахархалтай алба шүү. Бид Сэлэнгэ аймгаас
гадна зэргэлдээ Дархан-Уул, Орхон, Булган зэрэг аймагт ослын дуудлагаар
ажилласан" гэв.
З.Сансар тасралтгүй 20 жил аврагч-усчнаар ажиллаж байна. Тэрбээр усанд осолдсон иргэдэд тусламж үзүүлэхийн зэрэгцээ мөн химичээр ажиллаж, цацраг идэвхит бодис, галт зэвсэг, дэлбэрч тэсрэх бөмбөг зэргийг аюулгүй болгож, учирч болох эрсдэлээс иргэний амь авран хамгаалах ажиллагаанд гардан оролцдог байна.
Ахлах ахлагч энэ залуу энэхүү нэр хүндтэй, нэн эрсдэлтэй албанд үүрэг гүйцэтгэхдээ 80 гаруй буцалтгүй нэрвэгдэгчийг усны ослоос гаргаж, ой, хээрийн болон объектын гал түймэр унтраах үйл ажиллагаанд биечлэн оролцжээ.
Түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, улсын 800 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.