БАЯН-ӨЛГИЙ: Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-01-28 08:55:47

Өлгий, 2025 оны нэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ээлжит III хуралдаанаар аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа.


ИТХ-ын хуралдаанд аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг Засаг дарга Е.Зангар, ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Вита нар танилцуулж, төлөөлөгчдийн асуусан асуултад холбогдох хэлтэс, агентлагийн дарга, мэргэжилтнүүд хариулт өгч, ИТХ-ын төлөөлөгчдөөс гаргасан зарим саналыг тусгаж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар баталлаа.

 

Аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Бүс, орон нутгийн хөгжил, Хүний хөгжлийн бодлого, Эдийн засгийн бодлого, Засаглалын бодлогын хүрээнд 4 үндсэн бүлэг, 22 дэд бүлэг, 77 зорилтын хүрээнд 302 ажил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.


Холбоотой мэдээ