Таиландчууд хааныхаа дурсгалыг хүндэтгэн төрийн дууллаа дуулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-10-23 10:53:49

БАНГКОК. /Kyodo/. Таалал төгссөн хаан Пумипон Адульядетын дурсгалыг хүндэтгэн Таиландын нийслэл Бангкок хотод хэдэн мянган хүн цуглан төрийн дууллаа дуулжээ.

Цагдаа нарын мэдэгдсэнээр, өчигдөр хааны ордны өмнө 150 мянга орчим хүн цуглан төрийн дууллаа дуулсан байна.

Тэдний олонх нь хар хувцас өмсөж, хааны зураг болон түүний хөрөг зурагтай мөнгөн дэвсгэртүүдийг барьсан байжээ. Зарим нь нулимс асгаруулж байжээ.

70 жил хаан ширээнд суусан Пумипон Адульядет энэ сарын эхээр таалал төгссөнөөс хойш таиландчууд эмгэнэн гашуудсаар байгаа юм.

43 настай нэгэн эрэгтэй “хаан эзэн тэнгэрээс улс орноо, ард түмнээ харж байгаа. Таиландчууд бүгд эв нэгдэлтэй байна гэдэгт найдаж байна” гэж ярьжээ.


Г.Доржханд

Холбоотой мэдээ