Гренландчуудын 85 хувь нь АНУ-д нэгдэхийг хүсэхгүй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СТОКХОЛМ, 2025 оны нэгдүгээр сарын 29 /Reuters/. Гренландчуудын 85 хувь нь Данийн харьяан дахь өөртөө засах нутаг дэвсгэрээ АНУ-д нэгтгэхийг хүсэхгүй байгааг мягмар гарагт явуулсан санал асуулгын дүн харуулсан тухай Данийн өдөр тутмын “Berlingske” сонинд мэдээлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын эхээр мэдэгдэхдээ, Гренланд бол АНУ-ын
аюулгүй байдалд чухал ач холбогдолтойг дурдаад, Дани улс стратегийн
ач холбогдолтой энэ арлаас татгалзах ёстой гэж хэлсэн юм.
Харин Данийн сонины захиалгаар “Verian” фирмийн явуулсан
санал асуулгын дүнгээс үзэхэд, гренландчуудын
ердөө 6 хувь нь АНУ-ын нэг
хэсэг болохыг дэмжиж байсан бол үлдсэн 9 хувь нь шийдээгүй
байна гэсэн хариулт өгчээ.
Даваа гарагт Дани улс Арктик дахь цэргийн оролцоогоо нэмэгдүүлэхэд 14.6 тэрбум крон
/2.04 тэрбум ам.доллар/
зарцуулна гэж мэдэгдсэн юм.
Мексикээс том газар нутагтай, 57 мянган хүн амтай Гренландад 2009 онд өөртөө засах эрх олгосон бөгөөд үүнд бүх
нийтийн санал асуулгаар Даниас тусгаар тогтнолоо зарлах эрх ч мөн багтсан байна.
Тусгаар тогтнолын төлөө тэмцсээр ирсэн Гренландын Ерөнхий сайд Муте Эгеде "арлыг худалдахгүй, ирээдүйг ард түмэн маань шийднэ" гэж удаа дараа байсан юм.
АНУ-ын зэвсэгт хүчин Гренландын баруун хойд хэсэг дэх Питуффик сансрын баазад байнга байрладаг бөгөөд Европоос Хойд Америк хүрэх хамгийн дөт замд оршдог тус арал баллистик пуужингаас сэрэмжлүүлэх стратегийн чухал байршилтай юм.