“Eurovision”-ий тасалбар хэдхэн минутанд зарагдаж дуусжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГЖЕНЕВ, 2025 оны нэгдүгээр сарын 30 /AFP/. “Eurovision-2025” олон улсын дууны тэмцээний 42 мянган ширхэг тасалбарын эхний борлуулалт эхэлснээс хойш бүх тасалбар хэдхэн минутын дотор зарагдаж дууссан тухай зохион байгуулагчид мэдэгджээ.
Швейцарын
Базель хот энэ жилийн тэмцээнийг “St.
Jakobshalle” аренад зохион байгуулах бөгөөд
хагас шигшээ шатны шалгаруулалт
тавдугаар сарын 13, 15-нд, эцсийн
шатны шалгаруулалт тавдугаар сарын 17-нд болно.
Шоуг шууд үзэх тасалбарууд долоон минутын дотор зарагдсан бол урьдчилсан шоунуудын тасалбар 20 минутын дотор зарагдсан тухай SRG телевиз мэдээлжээ. Тасалбар худалдаж авахаар урьдчилан бүртгүүлсэн боловч лхагва гарагт авч чадаагүй үзэгчид дараагийн борлуулалтуудаас тасалбар авах боломжтой ажээ. Төрөл бүрийн шоунуудын тасалбарын үнэ 40-350 швейцар франкын /44-385 ам.доллар/ хооронд хэлбэлзэж байна.
“Тасалбар маш их эрэлттэй байна. “Eurovision” дууны тэмцээн манай улсын төдийгүй дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүст асар их урам зориг өгч байгааг харахад үнэхээр их баяртай байна” гэж энэ оны тэмцээний продюсер Рето Периц, Мориц Стадлер нар ярилаа.
Швейцарын
дуучин Немо 2024 онд Шведийн Мальмо хотод болсон “Eurovision”-д түрүүлснээр Швейцар улс энэ жилийн тэмцээнийг зохион байгуулах
эрхийг авсан юм. Газын зурваст
Израил, ХАМАС-ын хооронд дайн дэгдсэн үед буюу өнгөрсөн оны тэмцээнд Израилын дуучин оролцсоныг эсэргүүцэн Палестиныг дэмжсэн жагсаал өрнөж байв.