ДОРНОД: Хамтарсан багийн зардлыг сумын төсөвтөө тусган ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДЧойбалсан, 2025 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн арван сум Хамтарсан багийнхаа 1-12 сая төгрөгийн зардлыг сумын төсөвтөө тусган ажиллаж байна. Үүний үр дүнд бүх сумын хамтарсан багийг хохирогчид үйлчилгээ үзүүлэх зүйлсээр хангажээ.
Тэд энэ
хугацаанд 836 иргэнд хувийн хэрэг нээж, хувь хүний нууцыг хадгалан, дүрэм
журмын дагуу ажиллах боломжтой болсон байна. Мөн аймгийн төвийн 11 баг, сумдын
хамтарсан багийг чадавхжуулах арваад удаагийн сургалт явуулаад байна гэж
Хүүхдийн төлөө зөвлөлөөс мэдээллээ. Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний
хүртээмжийг сайжруулах зорилгоор сумдын ЕБС, цэцэрлэгийн 1100 гаруй багш, 4000
гаруй хүүхэд, 1800 иргэнд мэдээлэл зөвлөмж хүргэн ажиллаж байна гэв.
Өнөөдөр Дорнод аймагт “Хүүхэд эрдэнэ”
хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн зөвлөгөөн болж байгаа юм. Зөвлөгөөнд аймгийн
удирдлага, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төлөөлөл болон сум, багуудын
хамтарсан багийн 240 гаруй хүн оролцож байна.