Энэ 7 хоногт Монгол Улсад
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 3/МОНЦАМЭ/. 2025 оны хоёрдугаар сарын 3-9-нд болох үйл явдлын тойм
Улаанбаатарт:
2 дугаар сарын 3-нд: УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулна.
2 дугаар сарын 3-нд: “Эдийн засгийн үр ашигтай олон улсын цогц шийдэл” олон улсын бизнес эрхлэгч нарын уулзалт МҮХАҮТ-д болно.
2 дугаар сарын 3-нд: Монголбанкнаас 2024 оны нийгэм эдийн засгийн тойм мэдээлэл, статистик мэдээллийн хураангуйг танилцуулна.
2 дугаар сарын 3-нд: “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд МУИС-д тоног төхөөрөмж хүлээлгэн өгнө.
2 дугаар сарын 3-7-нд: Соёл урлагийн шилдгүүдийг шалгаруулах “Мөнгөн мод-2025” наадамд нэр дэвшигчдийн бүртгэлийг хүлээн авна.
2 дугаар сарын 5-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан төрийн ордонд болно.
2 дугаар сарын 8-нд: УДБЭТ-ын уран бүтээлчид Ж.Пуччини "Тоска" дуурийг тайзнаа толилуулна.
“Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг 2 дугаар сарын
1-нээс эхлүүлэхээр болж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлаад байна.
“Амар байна уу” үзэсгэлэн худалдаа 2 дугаар сарын
27-ныг дуустал өдөр бүр “Соёолж молл” болон “Их наяд” худалдааны төвд
үргэлжилж байна.
Уран бүтээлч Р.Баясгалангийн "Хүннү Монгол Эрдэнийн шатар"
үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд 3 дугаар сарын 12-ныг хүртэл гарч байна.
Орон нутагт:
2 дугаар сарын 3-нд: Завхан аймгийн
Улиастай суманд аймгийн аварга шалгаруулах Насанд хүрэгчдийн шатрын тэмцээн
эхэлнэ.
2 дугаар сарын 4-нд: Дундговь аймгийн
Дэрэн суманд Тэмээний баяр зохион байгуулна.
2 дугаар сарын 6-нд: Узбекистан улсад Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын
анхдугаар хуралдаан болно.
2 дугаар сарын 7-8-нд: Дорноговь аймгийн
Сайншанд суманд “Их говийн тэмээ-2025” наадмыг зохион байгуулна.
Хилийн чанадад:
2 дугаар сарын 6-нд: Узбекистан улсад хоёр улсын Засгийн газар хоорондын
анхдугаар хуралдаан болно.
“Монгол хэл, бичиг”
үзэсгэлэн Тайвань, БНСУ-ын Сөүл, Япон улсын Токио хотод 2 дугаар сарын
25-ныг хүртэл үргэлжилж
байна.