ӨМНӨГОВЬ: Боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлалын салбарт анхаарч ажиллахыг үүрэг болголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны хоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат 15 сумын Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Гэрээ
байгуулах үеэр аймгийн
Засаг дарга татвар төлөгчдийн төлсөн татварыг үр ашигтайгаар төлөвлөж, хэрэгцээтэй
салбарт нь төсөвлөж ажиллахад онцгой анхаарч, цаашид Даланзадгад,
Ханбогд сумын удирдлагуудыг хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, дэд бүтцийг төлөвлөж
иргэдэд амьдрах таатай орчныг бүрдүүлэх хэрэгтэй байгааг онцлон хэллээ.
Мөн
сумынхаа бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийг хүлээн авч уулзаж, тулгарч буй
хүндрэл бэрхшээл, бизнесийг нь өргөжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлж иргэдэд
орлого олох боломжийг олгоход онцгой анхаарах, аялал жуулчлалын салбарыг
хөгжүүлж, ЭМТ-ийн үйл ажиллагааг сайжруулах, эмч ажилтнуудын харилцаа хандлага,
үйлчилгээнд анхаарах, боловсролын салбарыг онцгойлон анхаарч хүүхдүүдийн
дугуйлан хичээллүүлэх, оюутнуудыг тэтгэлэгт хөтөлбөрүүдэд олноор
хамруулах, гэр бүлд ээлтэй байх бодлого чиглэлийг баримтлах зэрэг тодорхой
чиглэлүүдэд анхаарч ажиллахыг үүрэг болгожээ.