ДАРХАН-УУЛ: Мөсний загасчлалын “Дархан цом-2025” тэмцээнд 25 баг өрсөлдлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны хоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Дарханы спорт загасчлалын холбоо санаачлан зохион байгуулсан мөсний загасчлалын “Дархан цом-2025” улсын аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 1,2-ны өдөр боллоо.
Тэмцээнд 25 багийн 100 гаруй
тамирчин, зохион байгуулах комисс, шүүгчдийн баг, дасгалжуулагчдын бүрэлдэхүүн нийтдээ
150 гаруй хүн оролцсон өргөн бүрэлдэхүүнтэй тэмцээн боллоо.
Тэмцээн болох үеэр цаг агаарын хувьд
хүйтэн боловч салхигүй тогтуун өдрүүд байсан нь тамирчдад таатай байсан гэж
зохион байгуулагчид онцоллоо.
Багийн дүнгээр, нэгдүгээр байрт 35 оноогоор “Найзууд клуб”-ийн хоёрдугаар баг шалгарч өргөмжлөл, цом, алтан медаль, нэг сая төгрөг, хоёрдугаар байрт 35 оноогоор “Найзууд клуб”-ийн нэгдүгээр баг шалгарч өргөмжлөл, мөнгөн медаль 800.000 төгрөг, гуравдугаар байрт 40 оноогоор “Яргай клуб” шалгарч өргөмжлөл, хүрэл медаль, 500.000 төгрөгийн эзэд боллоо.
Хувийн дүнгээр, тэргүүн байрт таван оноогоор Найзууд” клубийн тамирчин Ж.Мөнхтөр шалгарч өргөмжлөл, медаль 300.000 төгрөгөөр шагнуулсан бол удаах байрт “Чоно” клубийн тамирчин Б.Батбилэг зургаан
оноогоор шалгарч
өргөмжлөл, медаль 250.000 төгрөг, гутгаар
байрт “Про-40” клубийн
тамирчин Б.Мөнхтөр, мөн
зургаан оноогоор шалгарч өргөмжлөл, медаль 200.000 төгрөгөөр
шагнууллаа.
Зөвхөн загасчлалын тэмцээнээс гадна цооног хэрхэн хурдан гаргах буюу өрөмдлөгийн
тэмцээн зохион байгуулж, Дархан клубийн тамирчин Д.Амгалан таван нүхийг бусдаасаа хурдан гаргаж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.
Тэмцээний үеэр хамгийн том буюу 1320 гр алгана загасыг “Найзууд” клубийн тамирчин Б.Балхүү барьж өргөмжлөл,
мөнгөн шагналаар шагнуулав.
Тэмцээнийг сонирхон ирсэн үзэгчдэд загасчлалын спортын талаарх мэдээлэл, дүрэм, давуу талуудыг таниулж хэрхэн оролцох, цаашлаад
загасчлалын спортоор хичээллэх сонирхолтой үзэгчдэд зөвлөмж өгсөн нь таалагджээ.