УВС: Мал сүрэг өнгөрсөн оныхоос 7043 толгойгоор өсжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУлаангом, 2025
оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Улаангом сум 2024 оны эцсээр 228132
толгой мал тоолуулжээ.
Нийт мал сүргийн 102604 нь хонь, 72999 нь ямаа, 36295 нь үхэр, 15658 нь адуу, 578 нь тэмээ юм.
Сумын хэмжээнд 1775 өрх малчин гэж тоологдсоноос 1324 нь
малчин өрх, 451 нь мал бүхий өрх, 93 нь малгүй өрх аж. Нийт 2212 малчин байгаагаас 1224 нь эрэгтэй, 988 нь эмэгтэй байна. Үүнээс 15-31 насны иргэд 581
байгаа бол 35-59 насны 1356 хүн, 60-аас дээш насны 275 хүн байна.
Улаангом сумын малчид 2022 онд 236566 мал тоолуулж байсан бол 2023 онд 221089 толгой мал тоолуулж байжээ. Өнгөрсөн онд тус сумын мал сүрэг 7043 толгойгоор өссөн байна.