Шуурхай штабын IV хуралдаанаас өгсөн даалгаврыг Засгийн газрын хуралдаанд танилцуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. 2025 оныг "Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарлаж, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт хийх удирдлагаар хангахаар Ерөнхий сайдын дэргэд Шуурхай штаб байгуулсан.
Тус штабын хурал бямба гараг бүр болж, хурлаар өгсөн үүрэг даалгаврыг Засгийн газрын хуралдаан бүрд танилцуулан хэлэлцүүлж буй. Шуурхай штабын IV хуралдааны талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Засгийн газрын гишүүдэд танилцуулж, Ерөнхий сайдаас өгсөн шуурхай үүрэг даалгавар, түүний хэрэгжилтийн тайланг тухай бүр системд тусгах, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.
Шуурхай
штабын IV хуралдаан энэ сарын нэгний бямба гарагт болж шуурхай штабын өмнөх хуралдаанаас өгсөн үүрэг
даалгаврын биелэлт, Багахангай-Хөшигийн
хөндий чиглэлийн салбар төмөр зам, Нийслэлийн
зах, худалдааны төвүүдийг Улаанбаатар хотоос нүүлгэх ажлын талаар, Улаанбаатар хотын 2030 ерөнхий
төлөвлөгөөний тухай, Нийслэлийн
эрчим хүчний чадлын дутагдал болон тулгамдсан асуудал шугам сүлжээний талаар, Хиймэл оюун ухаан ашиглан
илрүүлж хариуцлага тооцуулах, камерын бүртгэлийн системийн хяналт болон нийтийн
тээврийн хяналтын тухай, Хүннү
хотын төлөвлөлтийн талаарх танилцуулга, Нийслэлийн гэр хорооллын халаалтыг сэргээгдэх эрчим хүчээр
хангах загвар төслийн талаарх танилцуулгыг тус тус хэлэлцсэн гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ.