УВС: Гол, нууруудын мөсний зузаан харилцан адилгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-02-06 13:42:30

Улаангом, 2025 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Ус судлалын харуулын ажиглалтын мэдээгээр Увс аймгийн гол, нууруудын мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа.

   

Тариалан сумын Хархираа гол 28 см, Өндөрхангай сумын Чигжийн гол 52 см, Баруунтуруун сумын Баруунтуруун гол 85 см, Өмнөговь сумын Намир гол 37 см, Түргэн сумын Түргэн гол 26 см, Цагаанхайрхан сумын Хангилцаг гол 43 см, Сагил сумын Хариг гол 110 см зузаан мөсөн бүрхүүлтэй байна. Мөн Увс нуурын мөс 55 см, Хяргас нуурын мөс 16 см зузаантай байгаа аж. 


Энэ жил цаг агаар харьцангуй дулаан байгаа тул гол, нууруудын мөсний зузаан харилцан адилгүй байна. Иймд дээрх нуур, голуудаар мал тууварлах, бага насны хүүхдийг хараа хяналтгүй мөсөн дээр тоглуулахгүй байх, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй, мөс цөмрөх эрсдэлтэй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох, зэргээр тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байх, баталгаат гүүр гармаар тээвэрлэлт хийхийг аймгийн УЦУОШГ-аас анхаарууллаа.

 

Холбоотой мэдээ