Нийслэлд хоёроос дээш орон сууцтай 11350 иргэн байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Төвлөрсөн татварын орлогын хэмжээ 2023 оныхтой харьцуулахад 8.5 хувиар буурсан байна. Татварын байгууллагаас тооцоолсон дүнгээр 2024 онд 338.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх байсан ч гүйцэтгэл нь 72.5 хувьтай гарсан аж. Нийслэлд гурав ба түүнээс дээш орон сууц өмчилдөг иргэд хоёр орон сууцаа өөрсдөө сонгон татвараас чөлөөлүүлээд, гурав дахь орон сууцанд албан татвар төлөх хуулийн хэрэгжилтийг 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн юм.
Тэгвэл 2024 оны байдлаар
зөвхөн нийслэлд хоёроос дээш орон сууц эзэмшдэг 11350 иргэн байна. Эдгээрийн 21153 орон сууцанд 16.8
тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн татвар ногдуулжээ. Өнөөдрийн байдлаар нийслэл дэх үл
хөдлөх хөрөнгөөс 0.6-1 хувийн татвар авч байгаа аж. Тэгвэл орон нутагт эзэмшиж буй орон
сууцанд татвар ногдуулахгүй. Мөн иргэний хүсэлтээр татвар төлөх нь боломжгүйг тогтоовол 1-2 жилээр төлөх хугацаагаа сунгах
боломжтой юм байна.
Үл хөдлөх хөрөнгийн албан татварын хэмжээ 0.6-2.0 хувийн хооронд интервалтай байдаг бөгөөд аймаг,
нийслэлийн ИТХ энэхүү
хувь, хэмжээг тогтоон баталдаг
байна. Тодруулбал, тухайн
хөрөнгийн байршил, зориулалт зэргээс хамаараад 0.6-2.0 хувийн хоорондох хэмжээгээр татвар
төлнө гэсэн үг аж.
Харин татвараас зайлсхийсэн тохиолдолд мэдэгдэх хуудас өгөх, банкны
данс битүүмжлэхийг Татварын ерөнхий
газраас мэдэгдлээ.