“Харбин-2025” Азийн өвлийн спортын наадамд хэвлэл, мэдээллийн 20 уран бүтээлч ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам өнөөдөр 20:00 цагт албан ёсоор хөшгөө нээнэ.
Наадмын нээлтийн ёслол болон бусад тэмцээн уралдааныг өнөөдрөөс МҮОНТВ-ийн спорт сувгаар орон даяар шууд дамжуулахаар болжээ. Энэ удаагийн наадмыг 29 орны 418 хэвлэл мэдээллийн ажилтан сурвалжилж байгаа юм. Үүний дотор манай улсаас хэвлэл, мэдээллийн 20 сэтгүүлч, гэрэл зурагчин, зураглаач газар дээрээс нь цаг алдалгүй хүргэхээр Харбинд очсон байна.
“Харбин-2025” Азийн
өвлийн спортын наадмыг сурвалжилж буй гэрэл зурагчдаас онцолбол өвөл, зуны
зургаан олимп, өвөл, зуны Азийн таван наадмыг сурвалжилсан, СГЗ Ч.Ганбат, спортын холбогдолтой гэрэл зургийг 50 дахь жилдээ авч буй
нэрт гэрэл зурагчин С.Энхжаргал, өвөл, зуны гурван олимп, Азийн наадмыг гурав
дахь удаагаа сурвалжилж буй “Харбин-2025” Азийн өвлийн спортын наадмын Монголын
хэвлэл мэдээллийн багийн ахлагч, гэрэл зурагчин Д.Нямбилэг, зуны паралимп,
Азийн зуны паралимп болон Монголын спортын гал гарсан өрсөлдөөнийг дуран
авиадаа олон жил мөнхөлсөн гэрэл зурагчин Ж.Адилбиш тэргүүтэй уран бүтээлчид
ажиллаж байна.