Энэ 7 хоногт Монгол Улсад
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. -2025 оны хоёрдугаар сарын 10-16-нд болох үйл явдлын тойм-
Улаанбаатарт:
2 дугаар сарын 10-нд: “Монголд зочлох жил”-ийн хүрээнд Аялал жуулчлалын долоо хоногийг эхлүүлнэ.
2 дугаар сарын 10-нд: Аялал жуулчлалын үндэсний чуулган болно.
2 дугаар сарын 10-нд: Аялал жуулчлалын долоо хоногийн хүрээнд тур операторын бизнес аялал болно.
2 дугаар сарын 10-нд: Өсвөрийн шатарчдын 2025
оны улсын аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ.
2 дугаар сарын 11-нд:
Олон улсын эмэгтэйчүүд, охидын боловсролын өдөр тохиож байна.
2 дугаар сарын 12-нд:
Засгийн газрын ээлжит хуралдаан төрийн ордонд болно.
2 дугаар сарын 11, 12-нд: Монгол Улсын Филармонийн симфони оркестр
Мүраками Харүкигийн романууд дахь сонгодог хөгжмийн бүтээлүүдээс сонгон
тоглоно.
2 дугаар сарын 13-нд:
Дэлхийн радиогийн өдөр тохиож байна.
2 дугаар сарын 13-нд: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Монгол Улсын Их өгөгдөл, хиймэл
оюуны үндэсний стратеги хэлэлцүүлэх анхдугаар чуулганыг
зохион байгуулна.
2 дугаар сарын 10-14-нд: Аялал жуулчлалын долоо хоног болно.
2 дугаар сарын 14-нд: “Шинэ
цас” каллигафын үзэсгэлэнгийн нээлт “Бичиг соёл” төвд болно.
2 дугаар сарын 15-16-нд: “Улаанбаатар” өвлийн наадмыг “Скайрезорт” цанын баазад зохион
байгуулна.
2 дугаар сарын 15-16-нд:
“Улаанбаатар" өвлийн явган алхалтын фестивал
болно.
“Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг 2 дугаар сарын
1-нээс эхлүүлэхээр болж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлаад байна.
“Амар байна уу” үзэсгэлэн худалдаа 2 дугаар сарын
27-ныг дуустал өдөр бүр “Соёолж молл” болон “Их наяд” худалдааны төвд
үргэлжилж байна.
Уран бүтээлч Р.Баясгалангийн "Хүннү Монгол Эрдэнийн шатар" үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд 3 дугаар сарын 12-ныг хүртэл гарч байна.
Орон нутагт
2 дугаар сарын 13-нд: Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хүй толгойн урд Хайчийн аманд Өвлийн аялал аялал жуулчлалын хамгийн том эвент “Хөх сувд-2025” олон улсын мөсний баяр эхэлнэ.
2 дугаар сарын 13-нд: Өвөрхангай аймагт "Эх орон эндээс эхэлнэ" мэргэжлийн урлагийн тоглолт болно.
2 дугаар сарын 14-нд: Орхон аймагт
“Эрдэнэт машин цогцолбор үйлдвэр 2025” олон улсын форум үзэсгэлэнг зохион
байгуулна.
2 дугаар сарын 15, 16-нд: Архангай
аймгийн Биеийн тамир спортын газарт 100 буудалт даамын аймгийн аварга
шалгаруулах тэмцээн болно.
Хилийн чанадад:
“Монгол хэл, бичиг” үзэсгэлэнг Тайвань, БНСУ-ын Сөүл, Япон
улсын Токио хотод 2025 оны 1 дүгээр сарын 15-наас 2 дугаар сарын 25-нд тус тус
зохион байгуулна.
БНХАУ-ын Харбин хотноо Азийн өвлийн IX наадам 2 дугаар сарын 14-нийг хүртэл үргэлжилж байна.