Тайландад засмал замын дугуйн ААШТ эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ![](/files/67a5d015b0136.jpeg)
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Засмал замын дугуйн 2025 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Тайландын Пичит хотод пара тамирчдын өрсөлдөөнөөр эхэллээ.
ААШТ-ийг 1963 оноос хойш 44 дэх удаагаа зохион байгуулж буй нь бол Тайланд улс уг тэмцээнийг найм дахиа хүлээн авч байна. Пичит, Питсанюлок хотод болж буй тус тэмцээнд манай улсаас 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг очжээ. Монголын дугуйчид тивийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхээс өмнө Питсанюлок хотын замд 16 хоногийн бэлтгэл хийсэн юм.
Өсвөр,
залуучууд, насанд хүрэгчид, мастеруудын ангилалд өрсөлдөх манай тамирчдын
тэмцээн өнөөдөр өсвөр болон элит ангиллын холимог багийн уралдаанаар эхлэв. Багийн
бүрэлдэхүүнд олон улсын хэмжээний мастер Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал, Б.Марал-Эрдэнэ,
Ц.Солонго, спортын мастер Ж.Анужин, Э.Энхмаа нар уралдаж байна. Холимог багийн
буухиа уралдаанд 2023 онд Казахстан, Узбекистан, БНХАУ, 2024 онд Казахстан,
Узбекистан, Хонконгийн багууд алт, мөнгө хүрэл медалийг хүртэж байжээ. ААШТ-ий
хуваарийг хүргэе.
Хоёрдугаар сарын
7
15:00-16:30
Өсвөрийн эр, эм холимог багийн буухиа уралдаан /21.4 км, 2 тойрог/
16:30-18:00 Элит
эр, эм холимог багийн буухиа уралдаан /42.8 км 4 тойрог/
Хоёрдугаар сарын
8
15:00-16:30 Өсвөр
эмэгтэй ганцаарчилсан гараат уралдаан /10.7 км, 1 тойрог/
16:30-18:00
Мастер эрэгтэй ганцаарчилсан гараат уралдаан /30-34, 35-39,40-44,45-49, 50-54
нас 21.4 км, 2 тойрог, 55-59, 60+ нас 10.7 км, 1 тойрог/
Хоёрдугаар сарын
9
15:00-16:30
Under-23 эр ганцаарчилсан гараатай уралдаан /32.1 км, 3 тойрог/
16:30-18:00
Мастер эмэгтэй ганцаарчилсан гараатай уралдаан /40-44,45-49 нас 10.7 км, 1
тойрог/
Хоёрдугаар сарын
10
15:00-17:00 Өсвөр
эрэгтэй ганцаарчилсан гараат уралдаан /32.1 км, 3 тойрог/
17:00-19:00 Элит
эмэгтэй ганцаарчилсан гараат уралдаан /32.1 км, 3 тойрог/
Хоёрдугаар сарын
11
14:00-17:00 Элит
эрэгтэй ганцаарчилсан гараат уралдаан /42.8 км, 4 тойрог/
Хоёрдугаар сарын
12
10:00-13:00
Мастер эмэгтэй бөөн гараатай уралдаан 40-44,45-49 нас /42.8 км, 4 тойрог/
Хоёрдугаар сарын
13
09:00-13:00 Өсвөр
эрэгтэй бөөн гараат уралдаан /117.8 км/
14:00-17:00
Мастер эрэгтэй бөөн гараатай уралдаан /бүх нас 64.2 км, 6 тойрог/
Хоёрдугаар сарын
14
09:00-13:30
Under-23 эр бөөн гараатай уралдаан /117.8 км/
14:00-17:00 Өсвөр
эмэгтэй бөөн гараат уралдаан /64.2 км, 6 тойрог/
Хоёрдугаар сарын
15
10:00-15:00 Элит
эмэгтэй бөөн гараатай уралдаан /117.8 км/
Хоёрдугаар сарын
16
10:00-15:00 Элит
эрэгтэй бөөн гараатай уралдаан /182.4 км/