"Эрин эверест интернешнл" сургуулийг төрийн өмчид шилжүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. "Эрин эверест интернешнл" сургууль өнөөдрөөс төрийн өмчит ЕБС статустайгаар хичээлээ эхлүүллээ.
Тус сургууль нийслэлийн 184 дүгээр сургууль болж, 40 бүлгийн 960 хүүхэд, 60 багштай хичээллэх юм.
2024 оны 4 дүгээр сард хотын дарга Х.Нямбаатар БГД-ийн 29
дүгээр хороонд ажиллаж, "Эрин эверест интернешнл" сургуулийг төрийн
өмчид шилжүүлэн авах ажлыг эхлүүлж байсан. Тэгвэл өнгөрсөн сард тус сургуулийг
төрийн өмчид авсан юм. Ингэснээр дээрх хороонд байрладаг "Эрин",
"Өнөр" зэрэг хорооллын хүүхдүүд гэртэйгээ ойр улсын сургуульд
суралцах боломжтой болж байна.