АРХАНГАЙ: Ногоон байгууламжийн хэмжээ 190,7 га болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-02-10 11:38:44

Эрдэнэбулган, 2025 оны хоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Төв суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цөлжилтийг сааруулах зорилгоор мод, бут сөөг тарьж ургуулах ажлыг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд жил бүр зохион байгуулж байна.


Өнгөрсөн жил орон нутгийн төсвийн 51.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 19 сумын төвийн 25 га талбайд ногоон байгууламжийг нэмэгдүүлэн хавар, намрын бүх нийтийн мод тарилтаар 109761 мод, бут, сөөг тарьжээ. Мөн арчилгаа, хамгаалалтыг ч шийдвэрлэсэн байна.


Ингэснээр аймгийн төв суурин газрын ногоон байгууламжийн хэмжээ 2020 оны суурь түвшингээс 80 га-р нэмэгдэж, нийт 190,7 га болжээ.


2023 онд 66370 мод, бут сөөг тарьж ургуулсан ба амьдралтын хувь нь 95-аас дээш байна.

Холбоотой мэдээ