АРХАНГАЙ: ОНХС-гийн хөрөнгөөр 17 төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ![](/files/67aaf27e32303.jpeg)
Эрдэнэбулган, 2025 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ИТХ-ын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2025 оны аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр төсөл, арга хэмжээний жагсаалтыг тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан.
Нийт 17 төсөл, арга хэмжээг 7.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлнэ. Энэ онд 6.5 тэрбум төгрөгийг нь ОНХС-гаас гаргахаар баталжээ.
Онцлог ажлуудыг дурдвал,
-Улсын
чанартай авто замаас Нэгдсэн эмнэлэг хүртэлх хатуу хучилттай авто зам, зогсоол,
тохижилт,
-Хотонт
суманд тэжээлийн үйлдвэр, агуулах
-Тамир
хүүхдийн зусланг ариун цэврийн байгууламжтай болгох,
-Аймгийн
төвийн камержуулалтыг нэмэгдүүлэх,
-Цахир
сумын хуучин эмнэлгийн байрыг ахуйн үйлчилгээний төв болгон засварлах,
тохижуулах,
-Эрдэнэбулган
сумын шинэ суурьшлын бүсийн 04 кв-ын агаарын шугам татах зэрэг ажлыг
дурдахаар байна.