БНХАУ-ын удирдагч Ялалтын баярт оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-02-11 15:23:10

МОСКВА, 2025 оны хоёрдугаар сарын 11 /TASS/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2025 оны тавдугаар сарын 9-нд Москва хотноо болох Аугаа эх орны дайны ялалтын 80 жилийн ойн ёслолд оролцох урилгыг хүлээн авчээ. Энэ тухай ОХУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайд Игорь Моргулов “Россия-24” телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо мэдэгдсэн байна. 


Элчин сайдын хэлснээр, БНХАУ-ын дарга хариуд нь Оросын Ерөнхийлөгч Владимир Путинийг Хятадад есдүгээр сард тэмдэглэхээр төлөвлөж буй баярт оролцохыг урьжээ. 


Хятадын тал Японы түрэмгийлэгчдийг ялсны ба Дэлхийн II дайн дууссаны 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлнэ гэж Оросын төрийн тэргүүний туслах Юрий Ушаков өмнө нь мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ