АРХАНГАЙ: Хүн амын 48 хувь нь эрт илрүүлэгт оржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ оношилгоо үргэлжилж байгаа. Тус ажил нь 2022 оны 5 дугаар сарын 1-нээс эхэлсэн. 2024 оны 12 дугаар сарын 31-ний байдлаарх тоон мэдээллийг аймгийн ЭМГ-аас мэдээлж байна.
Аймгийн хэмжээнд эрт илрүүлэг үзлэг, шинжилгээнд хүн амын 48 хувь буюу 35523 хүн хамрагджээ. Үүнээс 17002 буюу 48.0 хувь нь эрэгтэйчүүд, 18521 буюу 52.1 хувь нь эмэгтэйчүүд байна.
Насны бүлгээр нь харвал 5 хүртэлх настай хүүхдийн 71.4 хувь,
6-17 настнуудын 75.2 хувь, 18-30 настай иргэдийн 18.8 хувь, 31-45 настай
иргэдийн 19.3, 46-60 настай иргэдийн 17.2 хувь, 61-ээс дээш настай хүмүүсийн
11.1 хувь нь хамрагдсан байна.
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ
оношилгоогоор өвчний сэжигтэй болон өвчтэй илэрсэн тохиолдлын тэргүүлэх 5
шалтгаан нь хоол боловсруулах тогтолцооны өвчин, дотоод шүүрэл, тэжээлийн ба
бодисын солилцооны өвчнүүд, шээс бэлгийн
тогтолцооны өвчин, зүрх судасны тогтолцооны өвчин, халдварт ба шимэгчит
зарим өвчин байгааг мэдээллээ.