ОРХОН: Орлогод нийцсэн орон сууцны бүртгэл дахин эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-02-12 10:56:20

Баян-Өндөр, 2025 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Орлогод нийцсэн орон сууцны А буюу дөрөв дэх блокоос худалдан авах хүсэлтэй иргэдийн цахим бүртгэл 9:00 цагт эхэллээ.


Бүртгэлийг олон нийтэд нээлттэй ил тод, шударга байх зарчмыг баримталж, Шинжлэх ухаан технологийн паркийн smarterdenet.mn вэб сайтаар зохион байгуулж байна. 2025 оны хоёрдугаар сарын 12-ны 9:00 цагт нээж гацалтгүй бүртгэлээ авч байна.


2025 оны хоёрдугаар сарын 13-ны 9:00 цагт хаана. Вэб сайтын давуу тал нь иргэд гар утас, суурин компьютeр, нөүтбүүк гэхчлэн аль ч төхөөрөмжөөр бүртгүүлэх боломжтой. Асуулга тус бүрээр бүрдүүлсэн баримт материалаа оруулах бөгөөд дутуу эсвэл алдаатай оруулбал засаж, нөхөж оруулах боломжгүй. Өмнө нь материалаа бүрдүүлсэн иргэд шинээр материал бүрдүүлэх шаардлагагүй юм. Мөн иргэн хэдэн цаг, хэдэн минутад бүртгэл нь баталгаажсаныг тэр даруй харах боломжтой. 

Холбоотой мэдээ