ДОРНОД: "Учиртай гурван толгой" үндэсний сонгодог дуурийг 15 жилийн дараа ХДТ-ын тайзнаа тавилаа

ФОТО МЭДЭЭ
167@montsame.mn
2025-02-14 16:53:02

Чойбалсан, 2025 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Алтангадас одонт ХДТ-ын тайзнаа энэ өдрүүдэд "Учиртай гурван толгой" үндэсний сонгодог дуурийн тоглолт үргэлжилж байна.


Жүжгийн гол дүр буюу Юндэнгийн дүрийг залуу дуучин С.Ангараг, Нансалмаагийн дүрийг залуу дуучин Г.Аззаяа нар бүтээсэн бол Балганд МУСТА Б.Ганзориг, Хоролмаад МУСТА Д.Мягмар тогложээ. Харин ерөнхий найруулагчаар МУСТА Б.Манх-Амьдрал ажиллаж, жүжгийн олны хэсэгт ХДТ-ын ахмад уран бүтээлчид, "Хэрлэнгийн баръяа" чуулга, жүжгийн дугуйлан сурагчид оролцон тоглож байна.


"Учиртай гурван толгой" үндэсний сонгодог дуурийг 15 жилийн өмнө хуучин театрын тайзнаа тоглож байсныг ийнхүү сэргээсэн нь олны талархлыг хүлээж байгаа юм. Дорнодын үзэгчид дуурь үзэхээр ирэхдээ хүндэтгэл илэрхийлэн үндэсний хувцсаараа гоёж байна.